2026 / 04 / 14
Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоолоор хадгаламжийн бүтээгдэхүүний хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр баталлаа. Энэхүү өөрчлөлт нь зах зээлийн нөхцөл байдал болон гишүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд шинэчилсэн хүүгийн нөхцөл нь гишүүдэд илүү таатай боломжийг бүрдүүлнэ.
2026 / 04 / 02
Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны (МХЗХҮХ) ээлжит Бүх гишүүдийн хурлын үйл ажиллагаанд Кредит юнион монгол ХЗХ-оос Хоршооны ТЗ Б.Лхагважав, ГЗ Ц.Оюунцэцэг нар амжилттай оролцлоо. Уг хуралд 80 гаруй хоршооны төлөөлөл оролцож салбарын чиг хандлага, хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг хэлэлцэн тодорхойллоо.
2026 / 03 / 31
2026 оны Бүх гишүүдийн хурлаар манай хоршооны 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийг хуваарилах шийдвэрийг гаргасан. 2025 онд нийт 429,411,261 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэхүү ашгийг гишүүд болон хоршооны ирээдүйн тогтвортой хөгжилд чиглүүлэн хуваариллаа.
2026 / 03 / 15
Хоршоо гишүүддээ зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна амьдралын чанарыг дээшлүүлэх, шинэ боломж нээх зорилгоор гадаад аяллын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ удаагийн аялалд нийт 30 гишүүн хамрагдаж, 2026 оны 3-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хөдлөн 7 шөнө, 8 өдрийн хугацаанд Бүгд Найрамдах Турк Улсад амжилттай аялж ирлээ.
2026 / 01 / 17
Хоршооны 25 жилийн ойн арга хэмжээ 1 дүгээр сарын 17-ны өдөр Astory Grand Hall-д амжилттай зохион байгуулагдаж, гишүүд, удирдлага, салбарын төлөөлөл болон хамтрагч байгууллагууд нэгэн дор цуглан өнгөрсөн 25 жилийн замнал, ололт амжилтаа дүгнэж, ирээдүйн зорилго, чиглэлээ хэлэлцлээ.
2026 / 01 / 01
Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2025 оны 10-р сарын 14-ны өдрийн 8/25 дугаар тогтоолоор 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Зээлийн үйлчилгээний шимтгэлийг 0% болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.